Мэдээ

                                                 

                                               VICTORIA SECRET-Н БЯЦХАН НУУЦ


Дэлхийд алдартай эмэгтэй дотуур хувцасны бренд болох Victoria's Secret-н хөхөвчнөөс химийн хор илэрсэн байна.Үүний улмаас Victoria-н хөхөвчийг өмссөн эмэгтэйчүүдийн арьсан дээгүүр нь улаан бижрүү гарч, цэврүүтэн маш их загатнадаг байна.
"Миний бэлхүүсээр улаан, хүрэхэд халуун, цэврүү шиг бижрүү гарсан тэр нь тэсэж байхын аргагүй их загатнуулдаг" хэмээн Victoria Secret-н байнгын үйлчлүүлэгч Roberta Ritter хэлсэн байна."Би унтаж чадахаа больсон сэрлээ л бол байнга загатнадаг.Бараг л өвчтэй хүн шиг болсон" хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. 37 настай Ritter -Very Sexy Extreme Me Push-Up загварын хөхний даруулга авсан нь ийнхүү харшил үүсгэсэний улмаас тэрээр Victoria Secret-г 5 р сарын 14-нд шүүхэд өгсөн байна.
Гэвч тэрээр ганцаараа биш байгаа бөгөөд түүнтэй адилхан нөхцөлд орсон олон эмэгтэйчүүд байгаа юм байна.Түүний өмгөөлөгч хэлэхдээ яг ижил шалтгаантай олон эмэгтэйчүүд хоорондоо холбогдож заргалдана. "Би маш их гайхсан учир нь намайг анх энэ бүгдийг нээж хэлэхэд миний адил маш олон эмэгтэйчүүд байсан."хэмээн Ritter хэлсэн байна.
Victoria Secret-н хариулт юу байв?
Victoria Secret-н төлөөлөгч компанийн удирдлагууд үйлчлүүлэгчидээсээ ирсэн гомдолыг хүлээн авсан гэхдээ хөхөвч зарим дэлгүүрийн лангуун дээр үлдсэн байгаа хэмээжээ.
Компани гомдлын мөрөөр шалгалт явуулж байгаа бөгөөд "Цөөхөн тооны хүн энэ талаар заргалдаж байгаа, ийм явдал тохиолдсонд үнэхээр харамсаж байна.Бид даруй уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст арга замыг нь зааж өгөх замаар шийднэ "гэжээ.
"Хэрэглэгчдийн эрх ашиг бол бидний нэн тэргүүний санаа тавих зүйл бөгөөд манай бүтээгдэхүүнээс болж хохирсон үйлчлүүлэгчдийхээ асуудлыг нухацтай авч үзэх болно" хэмээжээ.
Ritter хөхөвчийг шинжилгээнд өгөхөд формальдегид гэдэг халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг өнгөгүй химийн хортой бодис илэрсэн байна.
Гэвч Victoria's Secret-үүнтэй санал нийлэхгүй байгаа юм байна.Бид бүтээгдэхүүнээ өндөр хяналтын доор үйлдвэрлэдэг ямар ч химийн бодисыг хөхөвчиндөө хийгээгүй гэжээ. Харин Ritter-н өмгөөлөгч химийн бодис өөр замаар орсон байх боломжтой жишээ нь хөхөвчийг чимэглэх явцад хэмээн хэлсэн байна.
Маш олон эмэгтэйчүүд Victoria Secret-н хөхөвчнөөс болж гарсан харшлыг эмчлүүлэхийн тулд зарцуулсан мөнгөө авахын тулд бөөнөөрөө компанийн эсрэг хавтаст хэрэг нээн 5 сараас хойш заргалдаж байгаа ч шүүх уг хэргийг шийдвэрлэлгүй өдийг хүрсэн байна.